Монгол Тэмээ Үрчлэн

авч Өмнөд Говийн малчдыг дэмжье

Хүндэт ивээн тэтгэгчид

Тэмээ үрчлэх

Өмнийн Говийн мал аж ахуйн салбарт бага хэмжээний хувь нэмэр үзүүлэх зорилгоор сонгогдсон малчдад шууд тусламж хүргэх төслийг бид  төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслөө бид “Монгол Тэмээг Үрчлэх” гэж нэрлэсэн. Бид сонгосон малчдаас тэмээг  худалдаж авах ба тэдгээрийг тухайн  малчны  хараа хяналтад үлдээж байгаа юм. Малын өмнөх эзэмшигч нь бидний малыг маллан  үүнийхээ хариуд тус малаас гарах ноос болон сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж үр төлөөс нь ч  хуваалцах юм. Бидний зорилго бол:

а) мал сүргийн мөнгө болон  хөрвөх чадварыг хөгжүүлэх;

б) малчдын сонголтоор салбараас гадуур дасан зохицоход туслах; мөн урт хугацаанд

в) бид худалдан авсан мал сүрэг дээрээ мал аж ахуйн  болон үржүүлгийн орчин үеийн арга барилыг туршин харуулах.

Бид мал худалдан авахад өөрийн нөөц бололцоо болон “Монгол Тэмээг Үрчлэх” хөтөлбөрт оролцох хүсэлтэй хувь хүмүүсийн хандивийг хүлээн авах замаар малаа худалдан авдаг. Тэмээ үрчилж авсан хэн бүхэн өөрийн зардлаар тэмээгээ эргэж очиж болно (малчдын тохиромжтой үед). Хэдийгээр бид эргэж очих явцад туслалцаа үзүүлж чадахгүй ч малчны нөхцөл байдлыг лавлаж өгөх болон таны тэмээний эрүүл мэндийн талаар танд мэдээлэхдээ таатай байх болно.