Монгол Тэмээ Үрчлэн

авч Өмнөд Говийн малчдыг дэмжье

Хүндэт ивээн тэтгэгчид

Эдийн засгийн үр нөлөө

Малчдад учрах эдийн засгийн үр нөлөө.

Монголын уул уурхайн хөгжилтэй холбоотой  макро эдийн засагт үүсэх нөлөөллөөс шалтгаалсан  зохицуулалтын дарамт  малчдад  цаг хугацааны явцад илэрхий нэмэгдэх болно. Өсөн нэмэгдэж буй валютын ханш болон бодит  цалин  хөлсний өсөлт нь уламжлалт  мал аж ахуй мэт  салбаруудад бодитой сөрөг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл  “Грегорын үр нөлөө”  буюу “Голланд  өвчин” хэмээн нэрлэгддэг энэхүү үр нөлөө   нь экспортын салбарт  шинэ ашигт малтмал нээсэн ба хөгжүүлсэн  эсвэл тэдгээр ашигт малтмалын үнийн гэнэтийн хэт  өсөлтөөс үүдэн  бүхий л хэлбэрийн эдийн засагт тулгардаг үзэгдэл юм. Энэхүү эдийн засгийн  үр нөлөө нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын аль алинд нь илэрдэг боловч нэг салбар экспортын орлогынх нь ихээхэн хэсгийг бүрдүүлдэг хөгжиж буй жижиг орнуудад илэрхий нөлөөлдөг.

Эдийн засагт өсөлт гарах нь эдийн засгийн өөрчлөлтийг дагуулдаг төдийгүй  бүтцийн дасан зохицох дарамт руу хөтөлдөг. Эдгээр дарамтыг зөв зүйтэй  макро эдийн засгийн бодлогоор хөнгөвчлөх боломжтой  авч уул уурхайн салбарын онцлогтой арга хэмжээнүүд  ч дасан зохицох байдлыг хялбарчлахад тустай байж болно. Ихэнх хөгжиж байгаа орнуудын Засгийн газар болон төрийн байгууллагууд  ашигт малтмалын салбарт гарсан өсөлтөөс шалтгаалсан  огцом өөрчлөлтийн эхэн үед хөдөө аж ахуй мэт уламжлалт салбаруудаа өөрчлөлтөд уялдуулан зохицуулах хангалтай туршлага чадамж дутмаг байдаг.