Монгол Тэмээ Үрчлэн

авч Өмнөд Говийн малчдыг дэмжье

Хүндэт ивээн тэтгэгчид

Тэмээнүүд шинэ электрон шошготой боллоо

Өмнөд Говь руу явсан хамгийн сүүлийн аялалын үеэр бид манай хөтөлбөрт хамрагдсан тэмээнд ээмэг  зүүх ажлыг эхлүүлсэн юм. Бидний ашиглаж байгаа ээмэг  нь хөнгөн жинтэй, харагдац багатай ба дуурайлган хийх боломжгүй. Манай хөтөлбөрийн бүх тэмээнүүд ийм ээмэгтэй  байх бөгөөд бид тус бүс нутагт энэхүү технологийг илүү түлхүү хэрэглэхийг дэмжих зорилготой байгаа.